Бие даалт


Top of Form
Bottom of Form
Хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэхэд дор дурдсан програмуудыг ашиглаж болох ба эдгээр програмын товч танилцуулгыг та бүхэнд хүргье.
- Lecture Maker
- Articulate studio
- Adobe Audition
- Snagit,
- Macromedia Flash,
- Auto Run Design
- NetSupport School Tutor Console гэх мэт
  1. Snagit TeachSmith компанийн бүтээгдэхүүн бөгөөд компьютерийн дэлгэц дэх обьектыг хэсэгчлэн болон бүхлээр нь хөдөлгөөнтэйгөөр авч, түүнийгээ засварлах боломжийг олгодог програм юм. Өөртөө зургийг засварлах хавсрага програмтай.
  1. Ulead video studio Бүх төрлийн видео файлтай ажилладаг програм.
  1. Sound Forge Дууны бүх төрлийн файлтай ажилладаг програм юм.
  1. Macromedia Dreamviewer Macromedia корпорацын бvтээл болох энэ програм нь вэб бvтээдэг шилдэг програмуудын нэг юм. Вэбдизайны vндсэн хэл болох HTML-ыг гараар бичих ажлыг хөнгөвчилснөөрөө мэргэжлийн вэбмастераас эхлvvлээд дөнгөж эхлэн суралцагч хvртлэх бvх төрлийн хvрээний хvмvvсийн хэрэгцээнд нийцсэн програм. Сурахад хялбар, вэб технологийн шинэ ололтуудыг өөртөө агуулсан зэргээрээ энэ төрлийн вэб бvтээх програмууд дотроо дээгvvрт тооцогддог. Энэхүү програмыг ашиглан багш нар цахим хичээл явуулах боломжтой.
  1. Macromedia Flash Энэхvv програмыг Вэб сайт, видео, мультмедиа, онлайн сургалт, сурталчилгаа, тоглоом, интерфейс гэх мэт маш олон төрлийн vйл ажиллагаанд өргөн ашиглаж байна. MacromediaFlash програмыг ашиглан жижиг хэмжээний кино, Вэб хуудсанд тавигдах хөдөлгөөн, тоглоом зэргийг 3 хэмжээс бvхий (3D) байдлаар, бусад хөдөлгөөнт дvрсний програмтай харьцуулахад илvv олон боломжит (хvссэнээрээ) нөхцлөөр, тухайлбал амьд хөдөлгөөн хийж болно.
  1. Power point Хүссэн дизайнаараа presentation бэлддэг програм
  1. LectureMaker LectureMAKER програм нь мультимедиа агуулгатай хичээлийн материал бэлтгэх Солонгосын хамгийн шилдэг програм хангамж юм. Энэ програмын тусламжтай мультимедиа агуулгатай электрон сургалтын материалыг хурдан бөгөөд хялбархан бэлтгэж чадах болно. Лекцийг зөвхөн PowerPoint програмаар үзүүлэхээс гадна хичээлийн материалыг илүү бодитой болгоход Flash, HTML төрлийн файлуудыг зэрэгцүүлэн үзүүлэх боломжтой. Мөн энэ програмд дуу болон дүрстэй бичлэг хийх, түүнийг үзүүлэх, электрон самбарын хэрэгсэл ашиглах боломжтой. Мөн энэхүү програмаар бэлтгэсэн хичээл нь бие даасан .exe форматтай экспортолдог онцлогтой.
LectureMaker програмд дараах хэд хэдэн онцлогууд байдаг.
- Олон төрлийн бүтэц бүхий бэлэн загвар агуулсан е-хичээлийн бүх төрлийг багтаасан лекцийн материал бэлтгэх PowerPoint програмтай төстэй боловч видео ба текстийг хамтран ашиглах, дуу ба текстийг зэрэгцүүлэн ашиглах зэрэг хэд хэдэн давуу талтай, багшид зориулсан хэрэглээний програм юм.
- Дурын е-хичээлийн агуулгыг бэлтгэх, тухайлбал математикийн болон бусад төрлийн томьёо, график, диаграм зэргийг зурах, оруулах боломжтой багшид зориулсан хэрэглээний програм юм.
- Интерактив програмын үүрэг гүйцэтгэх боломжтой. Хичээлийн бүх материалуудыг товчлуур оруулан удирдах боломжийг багтаасан болно.
- Бодит хөдөлгөөнт лекц чухал байдаг. Энэхүү програмаар вэб камер, микрофон, электрон самбарын үйлдэл зэргийг оролцуулан дүрс болон дуутай видео бичлэг, видео бичлэг, дууны бичлэг мөн электрон самбар ашиглан хичээл заах явцыг бичлэгт оруулан ашиглах боломжтой.
- Баримт болон өгөгдлүүдийн ялгаатай хэлбэрийг ашиглах боломжтой. Е-хичээлийн материалыг PowerPoint, flash, HTML ашиглан илүү үр дүнтэй байгуулах боломжтой.
  1. Articulate Quizmaker Тест болон асуулт бэлтгэдэг програм бөгөөд бэлтгэсэн тест, болон асуултаа HTML, FLASH  форматаар  экспортлоно.
  1. Articulate Engage Таны хүссэн дизайнаар Presentation бэлдэж өгнө. PowerPoint програм дээр хийсэн файлыг оруулж, загвар сайтай presentation бэлтгэнэ. Мөн тухайн Presentation-ийг HTML FLASH  форматаар  экспортлох боломжтой програм юм.
  1. AutoRun Design Specialty Дээрх програмуудыг ашиглаж хийсэн электрон хэлбэртэй мультимедиа хичээлээ AutoRun Design Specialty програмын тусламжтай бүлэглэн, CD дээр бичихэд бэлэн болгодог.
  1. NetSupport School Tutor Console NetSupport School Tutor Console програм нь online-аар сургалт явуулахад тохиромжтой бөгөөд багш, суралцагч хоорондоо эргэх холбоотой байх буюу хоорондоо харилцах боломжийг бусад програмаас илүүтэйгээр олгодог програм хангамж юм. Энэ програм нь дотоод сүлжээнд холбогдсон компьютерүүдийг нэгэн зэрэг удирдаж, мөн аль нэг компьютертай тусад нь харилцах боломжтой.
  1. CD protection СD protection програм нь CD дээр бичсэн мэдээллийг бусдад алдагдахаас буюу хуулах боломжгүй болгодог програм юм. Өөрөөр хэлбэл, багш нар өөрсдийн хийсэн электрон хичээлээ бусдад хууль бусаар ашиглуулахгүй гэсэн үг юм.
Дээр дурдсан програмуудын install- ийг эндээс татаж авна уу.

No comments:

Post a Comment